УЛААНБААТАР 
 
Баруун Монгол ардын язгуур урлагийн наадам ба хүүхдийн мини наадам 
Жагсаалтруу буцах
Арга хэмжээ хаяг
Баруун Монгол ардын язгуур урлагийн наадам ба хүүхдийн мини наадам
Шоу тоглолт
Хэзээ:
2013/08/04 08:00 - 2013/08/04 18:30
Утас:
99136772, 311964
mail:
Вэб:
Хот/аймаг:
Хаяг:
Увс аймгийн Түргэн сумын нутагт “Онцын тасархай” ХХК-ны “ОТ tour” жуулчны бааз
Баруун Монгол ардын язгуур урлагийн наадам ба хүүхдийн мини наадам

Зохион байгуулагч: “Онцын тасархай тур” ХХК,  Монголын Урлагийн Холбооны Увс аймаг дахь салбар

Зохион байгуулах газар: Увс аймгийн Түргэн сумын нутагт “Онцын  тасархай” ХХК-ны “ОТ tour” жуулчны баазын дэргэд
 

2005 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 4-нд “Хүүхдийн мини наадам” нэртэйгээр өнөөг хүртэл зохион байгуулж ирсэн. Өдгөө тухайн орон нутгийн хүүхдүүдийн хүсэн хүлээдэг наадам болж өргөжсөн. Эртнээс нааш Монголчууд өөрсдийн ахуй соёл, амьдралын зан заншлаа дуу хуур, бүжиг наадмаараа илэрхийлж ажлынхаа алжаалыг тайлан, өвөг дээдсийнхээ өв уламжлалыг өнөөг хүртэл хадгалж ирсэн билээ. Дөрвөд, баяд, хотон гэх мэт үндэстнүүдийн хөөмий, бий биелэг, морин хуурын татлага, тууль хайлах зэрэг уламжлалт соёл урлагийг хойч үеийнхэндээ жинхэнэ утгаар нь өвлүүлэн үлдээх, гадаад дотоодын жуулчид, дэлхийн бусад орнуудад  сурталчлан таниулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн.

 

Хөтөлбөр:

  • Нээлтийн үйл ажиллагаа
  • Баруун Монголын язгуур урлагийн тоглолтууд
  • Ардын авъяастнуудаа шагнах үйл ажиллагаа
  • Хүүхдийн мини наадмын нээлт
  • Хүүхдийн хүчит бөхийн барилдаан
  • Хурдан дааганы уралдаан
  • Насанд хүрэгчдийн бооцоотой бөхийн барилдаан
  • Хурдан азарганы бооцоот уралдаан
  • Их насны хурдан морины бооцоот уралдаан
  • Даага, азарга, их насны морьдын цол дуудаж шагнал гардуулах ёслол
  • Бөхийн барилдаануудын шагнал гардуулах ёслол
  • Наадмын хаалтын үйл ажиллагаа

 

Тодруулга:

  • Наадмын үеэр Баруун Монгол үндэстэн ястангуудын амтдралын хэв маяг, соёл, зан заншил, арвайн гурил боловсруулалттай танилцаж амтлах, хонь ямаа үхрийн айраг архи нэрэх зан заншилтай танилцах, ааруул гаргаж бяслаг шахах зэрэг Баруун Монголын цагаан идээ боловсруулах арга барилтай танилцаж тусгай бэлтгэгдсэн гэрээр зочилно.
  • Компаний гэрээт машинаар Улаангом хотоос болон Баян-Өлгий, Ховд аймгаас тосож үйлчилнэ. Улаангом хотоос 100км, Ховд хотоос 450 км, Өлгий хотоос 240 км зайд байрладаг.
  • Наадмын дараа болон өмнө нь 1 ба 2 өдрийн аяллуудыг зохион байгуулах боломжтой.

Анхаарах зүйл:

  • Наадам үзэх төлбөр: гадаад иргэд 50 ам доллар, дотоодын иргэд 10 000 төгрөг
  • Наадмын үеэр архи спиртны зүйл зарах, хэрэглэхийг хориглоно.
Байршил
Зураг