Дорноговь аймгийн Засаг Даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/725 тоот захирамжаар "Монгол тэмээ -2012 " наадамыг 2012 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр Тэмээн поло, хурдан тэмээний уралдаан, үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, Шилмэл ингэ, буур, буухиа тэмцээн, сайхан хос шалгаруулах арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана.