Байгаль орчныг хамгаалах тухай хууль |
| Байгаль орчныг хамгаалах тухай хууль |
|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж
1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо
1. Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:
1/ газар, түүний хөрс;
2/ газрын хэвлий, түүний баялаг; З/ ус;
4/ ургамал;
5/ амьтан;
6/ агаар.
2. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/ "байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;
2/ "ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;
З/ "ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;
4/ "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;
5/ "агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;
6/ "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. 7/ “байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 8/ ”байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл” гэдэгт /цаашид “нөхөрлөл” гэх/ иргэд тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, гэрээгээр зохистой ашиглах, эзэмших зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу зохион байгуулагдаж, энэ хуульд зааснаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллага хамаарна;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 9/ “байгаль орчны мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг; /Ýíý çààëòûã 2008 îíû 1 ä¿ãýýð ñàðûí 31-íèé ºäðèéí õóóëèàð íýìñýí/ 10/ “мета мэдээлэл” гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг. /Ýíý çààëòûã 2008 îíû 1 ä¿ãýýð ñàðûí 31-íèé ºäðèéí õóóëèàð íýìñýí/ З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах
1. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 1/ гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх; 2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах; З/ байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 4/ холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;
5/ байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;
6/ сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 2. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх; 2/ байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох; З/ байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.
4/ байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 5 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчим
1. Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2. Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална: 1/ хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх ; 2/ экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; З/ байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах;
4/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх. 6 дугаар зүйл. Байгалийн баялгийг өмчлөх 1. Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх бөгөөд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. 2. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно. 3. Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 4. Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
/Ýíý á¿ëãèéí ãàð÷èãò 2008 îíû 1 ä¿ãýýð ñàðûí 31-íèé ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/ 7 дугаар зүйл. Байгаль орчны үнэлгээ 1. Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ. 2. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хүсч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх буюу үнэлгээг урьд нь тогтоосон бол түүнийг гүйцэтгэсний зардлыг төлнө. З. Байгаль орчны үнэлгээг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон аж ахуйн нэгж, байгууллага хийж тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
4. Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно. /Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 5. Дараахь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны үнэлгээ хийх эрх олгоно: 1/ үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2/ хэмжилт, судалгааны багаж,хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх; 3/ магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх; /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 4/ үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх.
6. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 8 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ 1. Байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсныг байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ гэнэ. 2. Үнэлгээгээр байгалийн баялгийн нөөцийн хэмжээ, тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх арга хэмжээг тогтоож, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З. Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.
4. Нөөцийн мөнгөн үнэлгээг тухайн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж, байгальд учруулсан хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэс болгоно. 9 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 1. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Нөлөөллийн үнэлгээний зардлыг захиалагч этгээд санхүүжүүлнэ.
4. Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10 дугаар зүйл. Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээ
1. Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна. 2. Төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээний сүлжээ /цаашид "хяналт-шинжилгээний сүлжээ" гэх/ -г зохион байгуулж ажиллуулна. З. Хяналт-шинжилгээний сүлжээгээр дараахь ажлыг хэрэгжүүлнэ:
1/ байгаль орчинд гарах физик, хими, биологийн хувьсал өөрчлөлт, бохирдолтын түвшинд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа хийж байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, үнэлгээ өгөх; 2/ байгаль орчин, түүний баялгийн талаар хүн ам, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах; 3/ хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хортой нөлөө, байгалийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төсөл боловсруулах. 11 дүгээр зүйл. Байгаль орчны судалгаа, шинжилгээ, түүний санхүүжилт
1. Улсын болон бүс нутгийн хөгжлийн баримжааг тодорхойлох, нэн ховордсон амьтан, ургамлыг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх, хөрс, ус, агаарыг хамгаалах болон хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаархи судалгаа, шинжилгээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Төрийн захиргааны төв байгууллага, зохих шатны Засаг дарга нь эрдэм шинжилгээний болон холбогдох мэргэжлийн байгууллагад байгаль орчны судалгаа, шинжилгээний ажил хийх, төсөл боловсруулах захиалга өгч зохих төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээс гадна сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн хөрөнгөөр судалгаа,шинжилгээ хийхэд нь дэмжлэг үзүүлнэ. /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Äýýðõ 12 äóãààð ç¿éëèéã 2008 îíû 1 ä¿ãýýð ñàðûí 31-íèé ºäðèéí õóóëèàð õ¿÷èíã¿é áîëñîíä ò&icir |