Монгол, Бангладеш, Лаос, Самоа 4 орны төлөөлөгчдийг Японы Цаг уурын албаны дарга ноён Кунио Сакурай хүлээн авч, хурлын талаар товч мэдээлэл хийж, өөрийн байгууллагаа танилцууллаа.
Энэхүү семинарын гол зорилго нь Ази - Номхон далайн нэн ядуу болон хөгжиж буй орнуудын Цаг уурын албадын удирдлагуудыг Японы цаг уурын салбарын хөгжил, дэвшилтэт технологи, байгалийн гамшиг, ялангуяа газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлаа танилцуулахад чиглэгдсэн юм.
Японы Цаг уурын алба /ЯЦУА/ анх 1875 онд Дотоод яамны харъяанд байгуулагдаж байсан ба 2001 оноос Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны харъяанд очсон байна.
ЯЦУА үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.Үүнд:
- Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах
- Зам тээврийн аюулгүй байдал
- Аж үйлдвэрийн хөгжил, ирээдүй
- Хүн ардын амьжиргааг дээшлүүлэх
Бүтэц зохион байгуулалтын хувьд:
Анх 1977 онд GMS цаг уурын хиймэл дагуул хөөргөжээ. Нисэх онгоцны 29 буудалд цахилгаан цохихыг ажиглах төхөөрөмжтөйгөөс гадна 1 км нарийвчлалтай богино хугацааны хур тунадасны мэдээг 2 хоног, 7 хоног, удаан хугацааны гэж гаргадаг байна.
Японы Цаг уурын албанаас санаачлан зохион байгуулж буй энэхүү уулзалт тус улсын цаг уурын салбартай цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чухал алхам боллоо.




