Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар

Мөсний баяр боллоо.

Хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт “Хөвсгөл нуурын мөсний баяр” боллоо. Хатгал тосгоны ойролцоох Хөвсгөл нуурын өмнө хэсгийн Доод модот булангийн мөсөн дээр хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагдсан энэ арга хэмжээг БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав нар нээсэн юм.

Оролцогчдын хувьд Биеийн тамир спортын газар, ХБНГУ-ын элчин сайдын яамны ажиллагсад, Герман-Монголын хамтын ажиллагааны “GTZ”, Нидерландын Вант улсын “Монголын Улсын байгаль орчны засаглал бэхжүүлэх төсөл”-ийнхөн, орон нутгаас Завхан, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Монголын тэшүүрийн холбоо зэрэг төрийн болон ТББ-уудын төлөөлөгчид байлаа.

Аймгийн театрын тоглолтоор эхэлсэн баярын хөтөлбөрт тэшүүрийн марафон, мөсний шагай, олс таталт, үндэсний хувцасны үзүүлбэр, галын наадам, бөөгийн ёслол, чаргатай морьдын болон машины уран жолоодлогын уралдаан, мөс мөргөлдүүлэх болон “Аав ээж би” авхаалж сорих тэмцээн зэрэг багтлаа.

Энэ өдрүүдэд мөсөн дээр 14 км-ийн зайд  хурдан морьд уралдуулав. Мөн “Далай тур” жуулчны бааз цаатны хоёр урц барьж, Тувагаас 10 гаруй цаа буга авчран жуулчдад үзүүлсэн нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон юм.

Мөсний баярт Nomadic Expeditions, Mongolian Ways, Aктив энд адвенчер турс Монголия, Аян трэйс, Монгол хаан экспедишн тур компаниуд Хөвсгөл-Эко тур, Далай тур зэрэг жуулчны баазуудаас гадна Нидерланд, Герман, Израил, Солонгос зэрэг орны 30 орчим жуулчин, дотоодын 1500 орчим аялагч, жуулчид идэвхтэй оролцлоо. Хоёр өдрийн турш өрнөсөн баярын торгон агшнуудыг UBS, Хөвсгөл аймгийн ЛХА, ДЭС телевизийн сэтгүүлчид сурвалжлан үзэгчдэд хүргэлээ.

Аймгийн БОАЖ - ын газрууд

Map of Mongolia

Цаг агаарын мэдээ

Онлайнд хэн байна

Бидэнтэй хамт 3 зочид байна

Өнөөдрийн зар: "Хархорум-13 дугаар зуун" төслийн уралдааныг дүгнэв.