2010 оны эхний 7 сарын жуулчдын мэдээ |
| 2010 оны эхний 7 сарын байдлаар Монгол улсад 307,468 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 250,060 хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40,9 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын орлого 125 сая ам доллар буюу 25.4 хувийн өсөлттөй байна. Жуулчдын тоог бүс нутгаар нь авч үзвэл Ази, номхон далайн орнуудаас +47,6%, Европ +32,9%, Америк +24%, Австрали +53,9%, Африк +57,6%, үүнээс эхний 10 орноор нь авч үзвэл БНХАУ-105404, ОХУ-64344, БНСУ- 25195, АНУ-7451, Япон-7235, ХБНГУ-4647, Австрали-2979, Казакстан-3672, Англи-3081, Канад-1633 жуулчид ирсэн байна. Жич: Эх сурвалжийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авав. Аялал жуулчлалын үндэсний төв 2010 оны 8 дугаар сар Цааш унших |
Япон улсад Монголын сурталчилгаа идэвхтэй явагдаж байна |
| Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яам, Токио хот дахь МИАТ компанийн Төлөөлөгчийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд тус яамны дэмжлэгтэйгээр Японы хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан "Монгол оронтой танилцах аялал"-ыг энэ оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Цааш унших |
2010 оны Үндэсний аяллын хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт боллоо. |
| 2010 оны Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл тогтоох улсын шалгалт 5 дугаар сарын 15-нд АЖҮТ-ийн Discover Mongolia төвд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн шалгалтанд нийт 39 хүн оролцсоноос доорхи 7 оролцогч 1 ба 2 дугаар шатны шалгалтанд тэнцэж Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн II зэрэглэлийн болзол шаардлагыг хангалаа. Цааш унших |
“Хархорин-XIII зуун” төсөлд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллана. |
|
2010 оны 5-р сарын 10-12-нд Вьетнам улсын Ханой хотод НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн орнуудын XXII зөвлөлгөөн боллоо. Энэхүү зөвлөлгөөнд Монгол Улсыг төлөөлж, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол оролцоод ирлээ.
Цааш унших |
"Хүн байгаль-Хөдөлгөөн эрүүл мэнд" аяллын багийнхныг хүлээн авч уулзлаа. |
|
"Хүн байгаль-Хөдөлгөөн эрүүл мэнд" аяллын багийнхныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон хүлээн авч уулзлаа. "Найрамдал" спорт аяллын баг аяллын гараагаа 5-р сарын 15-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос эхлэх юм.
Цааш унших |
YTP-III уралдааны ялагчид тодорлоо |
Хариуцлагатай Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх Сангаас БОАЖЯ, БСШУЯ, АЖБСН, уралдааныг санаачлагч, байнгын ивээн тэтгэгч Селена Тревэл групптэй хамтран жил бүр зохион байгуулдаг Young Tourism Pro оюутны улсын III уралдааныг 2010 оны 03 сарын 22 – 04 сарын 17 –ны хооронд амжиллтай зохион байгууллаа. Уралдаанд нийт 30 гаруй сургуулийн 94 оюутан “Монголын аялал жуулчлалын боловсрол” сэдвээр эссэ бичиж, мэдүүлгээ ирүүлсэнээс, эхний шалгаруулалтанд 18 сургуулийн 60 оюутан оролцох эрхтэй болсон. Цааш унших |
Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудын уулзалт боллоо. |
|
2010 оны 4-р сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд БОАЖЯ, Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудын зөвлөлийн хамтарсан уулзалт боллоо. Цааш унших |
Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудын уулзалт боллоо. |
|
2010 оны 4-р сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд БОАЖЯ, Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудын зөвлөлийн хамтарсан уулзалт боллоо. Цааш унших |
Хятадын жуулчдыг бүлгээр аялуулах боломж бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй боллоо. |
|
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Гадаад харилцааны сайдын 2010 оны 4-р сарын 15-ны өдрийн А-103/А-29 тоот хамтарсан тушаалаар Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын болон Гадаад хэргийн сайдын 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 45/16 хамтарсан тушаалаар баталсан “Хятадын жуулчдыг бүлгээр аялуулах тухай журам”-ыг хүчингүй болголоо. Энэ тушаал батлагдсанаар бүх аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын бүлэг жуулчдыг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Цааш унших |
Жуулчин тээврийн жолооч нарт сургалт явууллаа. |
|
Аялал жуулчлалын үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар хамтран “Жуулчны аюулгүй байдалд жолоочийн үүрэг” сэдэвт гэрчилгээ олгох цуврал сургалтыг зохион байгууллаа. Цааш унших |