2010 оны эхний 7 сарын байдлаар Монгол улсад 307,468 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 250,060 хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40,9 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын орлого 125 сая ам доллар буюу 25.4 хувийн өсөлттөй байна. Жуулчдын тоог бүс нутгаар нь авч үзвэл Ази, номхон далайн орнуудаас +47,6%, Европ +32,9%, Америк +24%, Австрали +53,9%, Африк +57,6%, үүнээс эхний 10 орноор нь авч үзвэл БНХАУ-105404, ОХУ-64344, БНСУ- 25195, АНУ-7451, Япон-7235, ХБНГУ-4647, Австрали-2979, Казакстан-3672, Англи-3081, Канад-1633 жуулчид ирсэн байна.
Жич: Эх сурвалжийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авав.
Аялал жуулчлалын үндэсний төв
2010 оны 8 дугаар сар





