МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улс БНАСАУ-ын хооронд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа 2011 оноос эхэлж нийт 3 групп жуулчин одоогоор аялаад байна.  2012 оны 4 сарын 12-17 хооронд болох маш сонирхолтой, маш өргөн хүрээтэй тусгай аялалын хөтөлбөр шинээр гарлаа.

ЗГХЭГ,  БОАЖЯ,  МАЖХ,  АЖҮТ хамтран  “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-2012”-ыг 3 сарын 23-нд зохион байгуулах гэж байна.  Чуулган  дараах 3 салбар хуралдаанаар хуралдах  болно.

Монголын Уулын хөтөчдийн холбоо, MONGOLIA EXPEDITIONS ХХК хамтран Монголд анх удаа мөсөн хананд авирах авиралтыг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий нутаг дахь Орхон голын Улаан-Цутгалангийн хүрхрээнд 2012 оны 02-р сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгууллаа‎.

Монголын Аялал Жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа амжилттай  явуулж буй Тур Оператор, Зочид Буудал, Жуулчны Баазуудын шилдэгүүдээ тодрууллаа.

Эрхэм аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхнийг дараах үзэсгэлэнгүүдэд оролцохыг урьж байна.

“YOUNG TOURISM PRO” улсын уралдаан нь Магадлан Итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Англи хэлний орчуулагч болон Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 3-р дамжааны оюутнуудын дунд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.“Young Tourism Pro” улсын уралдаан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр оюутнуудын дунд зохион байгуулагддаг, уламжлал болсон томоохон уралдаан юм.

Японы Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр Экотуризмын сургалт семинарыг 2012 оны 2 сарын 3-ны Баасан гаригт Аялал жуулчлалын үндэсний төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар орон нутгийн төрийн байгууллагын аялал жуулчлал, байгаль орчин хариуцан ажиллаж байгаа мэргэжилтэнүүдийг оролцуулах зорилт тавьсан нь төрийн бодлого боловсруулах, бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн ажилтануудын хувьд экотуризмын талаар нэгдсэн ойлголттой болох нь цаашид Монгол улсад эко аялал жуулчлал хөгжихөд тодорхой түлхэц болно гэж үзсэн.