МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын үндэсний төвийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээний дагуу 2012 онд аялал жуулчлалын салбарын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудын нэг болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол орныг сурталчилах, салбарын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах ажлын хүрээнд

Аялал жуулчлалын үндэсний төв, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Монголын Авто Машин Мотоциклын Спортын Холбоо, НТВ телевиз хамтран Монголд анх удаа “БИ МОНГОЛ” нэртэй хил орчмын адал явдалт, эрсдэлтэй аяллыг зохион байгууллаа. Аяллын гол зорилго нь Монгол Улсын хил орчмын адал явдалт экстрем аяллыг хөгжүүлэх, хилийн заставуудтай танилцан аяллаараа дамжуулан Монгол орны хилийн аж амьдралыг дэлхий дахинд сурталчилан таниулах мөн цаашид уламжлал болгон зохиох ач холбогдолтой байв.

Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар хамаарагдаж байна. Жил ирэх тутам ажлын байр бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа салбар билээ. Манай улсад салбарын хөгжлийг дагалдаж олон улсын  техник технологи нэвтэрч гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж байна.

 

Аялал жуулчлалын үндэсний төв нь 2012 оны 5 дугаар сарын 10-13 хооронд БНХАУ-ын Шанхай хотын Шанхай үзэсгэлэнгийн төвд 9 дэхь удаагаа зохион байгуулагдах “World Travel Fair 2012” (www.worldtravelfair.com.cn) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг бүртгэх, үзэсгэлэнгийн талбайг тохижуулах ажил бүрэн дууслаа.

2012 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Аялал жуулчлалын үндэсний төвийн “Дисковер Монголиа” хурлын зааланд Монголын аялал жуулчлалын салбарын ажиллагсадын     дунд уламжлал болон зохиогддог  “TOUR CHESSMASTER-2012” шатрын аварга шалгаруулах тэмцээн швейцарь системээр 6 өрөг тоглон амжилттай   болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь энэ жил 3 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд .........................

Монголын аялал жуулчлалын салбарын "TOUR CHESSMASTER" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор 3 дахь жилдээ 2012 оны 4-р сарын 21-нд Аялал жуулчлалын үндэсний төвийнДисковер Монголиа хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна.

БОАЖЯ-наас "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Үндэсний чуулганд төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцов.

БОАЖЯ-наас "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, түүнчлэн аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, салбарын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар салбарын төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэ чуулганы зорилго чиглэгдсэн.

 

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчинг   бүрдүүлэх, салбарын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14.00-18.00 цагт "Аялал жуулчлал ХХI зуун" Үндэсний Чуулганыг Төрийн ордоны Их танхимд зохион байгуулах гэж байна.

"Чингис хаан" үзэсгэлэн АНУ-ын Илиноис мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн Фильд музейд 2 дугаар сарын 24-нөөс үүд хаалгаа нээлээ. Энэхүү үзэсгэлэнг бүтээх, зохион байгуулахад оролцсон, хөрөнгө оруулж хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс, тус музейн удирдах зөвлөлийн гишүүд, олон нийтийн төлөөлөгчдөд зориулсан нээлтийн хүлээн авалт 2 дугаар сарын 22-ны өдөр Чикаго хотноо тус музейд болж Монгол Улсаас АНУ-д суугаа Элин сайд Х.Бэхбат оролцов.