Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтооход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
1. Хүсэлт гаргасан албан тоот /Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд хаяглана./
Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харъяалал бүхий албан бланкан дээр бичнэ.
International тур оператор, Inbound тур оператор, outbound тур оператор, domestic тур оператор, тур агентын аль ангилалд хамрагдах хүсэлтийг бичих. (Ангилал тогтоох журам-ыг уншиж танилцах)
2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын анкет бөглөсөн байх /2 хүний анкет, захирал, дэд захирал, хамаарахгүй болно/
4. Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын диплом, сертифакатны хуулбар наториатаар баталгаажуулсан хувь
5. Мэргэжлийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар
6. Албан байрны түрээсийн гэрээний хуулбар, өөрийн компанийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
7. Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө: Үүнд: /компианий танилцуулага, зах зээлийн судалгаа, төлөвөлсөн бизнесийн үйл ажиллагаа, аялалын хөтөлбөр багц үний судалгаа/
8. Аж ахуй нэгжийн мэдээлэл авах анкет хүснэгтээр бөглөх
Олон улсын болон гадаад оронд жуулчин илгээх үйл ажиллагаа явуулахад дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
1. Жуулчинтай байгуулах гэрээний төсөл
2. Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
3. Даатгалын байгууллагатай байгуулсан гэрээ
4. Гадаадын түнш байгууллагатай байгуулсан гэрээ
5. Байгууллагын санхүүгийн чадавхийн баталгаа / банкны баталгаа/
Сунгалт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
1. Хүсэлт гаргасан албан тоот (Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд хаяглана, байгууллагын нэр хаяг, харъяалал бүхий албан бланкан дээр бичнэ)
2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Аялал жуулчлалын ангилалын гэрчилгээ (өмнөх онд БОАЖЯ-с авсан)
4. Аялал жуулчлалын ангилал тогтоох гэрчилгээний сунгалтын товч мэдээлэл-ийн анкетийг бөглөсөн байх
5. АЖ 1 маягтыг бөглөсөн байх
МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.